1888

Монгол улс нь ОХУ болон Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог бөгөөд энэхүү хоёр том зах зээлийн хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэн хүргэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ буй бөгөөд Номин Логистик нь Монгол орны зүүн зүгээс баруун тийш татсан авто машины тээвэрлэлтийн сүлжээг бий болгож Хятад, ОХУ-ыг холбосон авто замын тээвэрлэлтийн агентын үйл ажиллагааг 2016 онд шинээр нээн ажиллуулж байна. Энэхүү үйлчилгээ нь дотоодын компаниудад өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр гадны зах зээлд тээвэрлэн хүргэх боломжийг бий болгож өгсөн бөгөөд мөн хөрш орны импортлогч компаниудад импортын тээвэрлэлийн үйлчилгээг хямд өртгөөр авах боломжийг бий болгож өгч байгаа юм.