1908

Бидний тухай

 

Номин логистикс нь анх 1996 онд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба манай үйл ажиллагаа өргөжин тэлсээр үндэсний тээвэр зуучлалын шилдэг компаниудын нэг болон ажиллаж байна. Бид бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 40 гаруй орноос ачаа бараа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

Бидний зорилго

 

Дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээг нэг доороос үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах.
Импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандартын шаардлагын дагуу хадгалж хэрэглэгчдэд найдвартай хүргэж үйлчлэх.

Давуу талууд

– Гаалийн хяналтын бүс нь 8340 квадрат метр талбайтай ба үүнээс гаалийн түр агуулахын зориулалттайгаар 356 квадрат метр талбай мөн 32-тонн ачааг өргөх хүчин чадалтай өргөгч кран ажиллаж байна.

– Тухайн бүсрүү орж исрэн 803метр урт 2салаа төмөр зам байх ба энэ замаар нэг дор 8 чингэлэг, 18 вагон хүлээн авч ачиж буулгах хүчин чадалтай. Түүнчлэн гаалийн талбайд нэгэн зэрэг 80-90 чингэлэг ачиж буулган, олголт хийх боломжтой.

– Бид экспорт болон импортын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан гаалийн баталгаат агуулахын түрээсийн үйлчилгээг санал болгодог. Манай 1600 квадрат метр гаалийн баталгаат агуулах нь 3243 тонн ачаа барааг хадгалах хүчин чадалтайн дээр бараа бүтээгдэхүүнийг -12 оос -25 градусын аммиакан хөргөлттэй агуулахад мөн -25 аас -35 хүртэлх градусын гүн хөргүүртэй агуулахад хадгалах боломжтой юм.

– Түүнчлэн НОМИН ЛОГИСТИК нь ачаа импортлогчдод МУ-н гааль, Улсын мэргэжлийн хяналтын газрын нэг цэгийн үйлчилгээ болон арилжааны банк зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой гаалийн хяналтын бүсээр үйлчилдэг юм.

Монгол Англи